Анхаарал

Анхаарах зүйлс

Илгээмжээ найдвартай хүлээн авахын тулд дараах зүйлсийг мөрдөж, илгээгчдээ мэдэгдэхээ мартуузай. Хэрэв тодорхой бус зүйл байвал бидэнтэй заавал холбогдоорой.

Хориглосон ачаа

Хууль бус, аюултай бодис, хор, тэсэрч дэлбэрэх материал, мансууруулах бодис, амьд амьтан, агаарын хүчилтөрөгчгүй савалгаа бүхий бараа тээвэрлэхгүй.

Эмзэг ачаа

Шилэн эдлэл, ТВ, дэлгэц зэрэг бараа бүтээгдэхүүн захиалах гэж байгаа бол дэлгүүртээ доорх өгүүлбэрийг хуулж аваад явуулаарай.

该包裹会运送到国外,所以注意破坏,好好保护包裹。比如把它放进去箱子什么的

(Хол замд явах бараа учираас сайтар боож баглаад явуулж өгөөрэй)

Бид таны хариуцлаггүй захиалга хийсэнээс хамаарч эвдэрч гэмтсэн тохиолдолд хариуцлага хүлээхгүйг анхаарна уу!

Дугааргүй илгээмж

Утасны дугаар бичигдээгүй илгээмжүүд манай агуулахад хүлээгдэх ба эзэмшигч нь олдоогүй тохиолдолд 30 хоногийн дараа устгагдана.

Хүлээн авах

Та захиалгаа хийхдээ заавал карго хаягийнхаа ард өөрийн нэр, дугаараа бичиж холболт хийх ёстой.

  • Карго холболтоо хийгээд заавал манай Facebook хаяг болон салбарын админдаа шалгуулна.
  • Илгээмжийг зөвхөн таны бүртгэл хийхдээ оруулсан нэр, дугаараар бүртгэнэ.
  • Та ачаагаа шалгахдаа өөрийн бүртгүүлсэн утасны дугаар болон захиалгын трак кодоор шалгана.

Каргоны нөхцөл

  • 1Илгээмжээ хүлээн авч багц бэлдсэнээс хойш 1–2 хоногийн дотор тээвэрлэнэ.
  • 2Замын саатал, гааль, цаг агаар, дайн дажин зэрэг forsmajor нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй.
  • 3Илгээмжийн жин болон оврын аль илүүг нь үндэслэн төлбөр тооцоолно.
  • 4Илгээмж 14 хоногийн дотор хүлээн авахгүй бол хадгалалтын төлбөр өдөрт 1,000₮ тооцогдоно.